Цаг үеийн мэдээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа сургуультай тулгаж барьсан шатахуун түгээх станцын талаар "Энэ бол тоглоом биш, аюултай бүс. Шатахуун түгээх станц дор хаяж 500 метр ямар нэг объектоос хол байх ёстой. Сургууль цэцэрлэгээс бүр 2 км хол байх ёстой" хэмээн нийтэлжээ. 

Тэрээр: Баянзүрх дүүргийн 14-р сургуультай тулгаж барьсан бензин колонк. Энэ бол тоглоом биш, аюултай бүс. Шатахуун түгээх станц дор хаяж 500 метр ямар нэг объектоос хол байх ёстой. Сургууль цэцэрлэгээс бүр 2 км хол байх ёстой. Газар олголт, зөвшөөрөл олгодог нь ч тэр, бизнес хийж байгаа нь ч тэр хүүхдүүдэд ээлтэй, хаана юу барихаа бодмоор байна шүү. Ийм аюултай газар олон баригдсан байна" гэлээ. 

Таны сурталчилгаа