Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр боллоо. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс танхим байгуулахыг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол бүхий саналд танхим байгуулах хэрэгцээ шаардлагын талаарх холбогдох судалгаа ирүүлээгүйг үндэслэн уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Харин зарим орон нутгийн шүүхүүдийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс ирүүлсэн танхим байгуулах тухай саналуудыг хэлэлцэж, тухайн шүүхүүдэд танхим байгуулах шаардлагагүй гэж үзсэн тул татгалзаж шийдвэрлэв. Мөн Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой өргөдөл хүлээж авах дотоод ажлын зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбоотойгоор Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд өөрчлөлт орууллаа.