Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театр, Улсын Дуурь, бүжгийн Эрдмийн Театр хамтарсан симфони найрал тоглолтод 60 хөгжимчин нэгэн тайзнаа тоглоно. "CLASSICAL MUSIC-3” тоглолтыг орон нутагт анх удаа 2023 оны 01 дүгээр сарын 27, 28, 29-ны өдрүүдэд өргөн барих гэж байна.
Тус тоглолтод Дэлхийн болон Монголын сор хөгжмийн зохиолчдын шилдгийн шилдэг, сэтгэл зүрхэнд хоногшсон бүтээлүүд эгшиглэх юм.