Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын ээлжит бус Их хурлыг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14:00 цагт Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товлосон байна. Тус хуралд оролцох төлөөлөгчдийг Үндсэн дүрэм, холбогдох журмын дагуу сонгох аж. Нийслэлийн 9 дүүргийн 204 үүрээс тус бүр 1 төлөөлөгч, 330 сум бүрээс 1, 10000-аас дээш хүн амтай сумын багуудаас 1 төлөөлөгч сонгон оролцуулахаар болжээ. 

Намын Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг 2023 оны Нэгдүгээр сарын 13-ний өдөр болсон Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаас  гаргасан байна.

Таны сурталчилгаа