Цаг үеийн мэдээ

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэний 130  жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн өдөрт зориулж Сүхбаатар аймаг орон нутгийн удирдлагууд, Баруун-Урт цэргийн хүрээний анги салбарууд болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд нутгийн ард иргэдийн хамтаар жанжны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Сүхбаатар аймгийн Засаг дарга  М.Идэрбат  баярын мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ :  “Жанжин Д.Сүхбаатар бол бид бүхний бахархалт хүмүүн. Түүний байгуулсан гавъяа зүтгэлийг хойч үедээ дурсан сануулж,   залуу хойч үедээ түүхэн бодит үнэнийг ойлгуулсан олон арга хэмжээг зохион байгуулан ажиллана гэдгийг онцлов.

Таны сурталчилгаа