Мозамбик улсын санваартан Библид бичсэнчлэн Есүс Христийг дуурайж 40 хоногийн хугацаанд мацаг барих оролдлого хийгээд 25 дахь өдөртөө нас баржээ. 39 настай санваартан Франциско Баражах нь Бейра хотын Санта Триндэйд Эвангеликал сүмийн үүсгэн байгуулагч юм байна.
25 хоногийн турш балга ус амсаагүй санваартан жин ихээр хасч биеийн байдал нь муудсан тул яаралтай хотын эмнэлэгт хүргэгджээ. Бажарах санваартныг цочмог цус багадалт, хоол боловсруулах эрхтний дутагдалд орсон гэж оношилжээ. Түүнд шингэн сэлбэж, шингэн нөхөхийг оролдсон ч хэтэрхий оройтсон байсан тул амь насыг нь аварч чадаагүй гэж эмч нар хэлсэн байна.
Сүмд залбирахаас гадна франц хэл заадаг байсан Бажарах болон түүнийг дагагчид мацаг барих тохиолдол олон ч хэт урт хугацаагаар мацаг барьж байсан туршлагагүй гэж эх сурвалж мэдээлжээ.
Христийн элсэн цөлд 40 хоног мацаг барьсан түүхийг бодитоор хэрэгжүүлэхийг оролдсон санваартнууд бүтэлгүйтэж амь насаа алдсан тохиолдол анхных биш ажээ. 2015 онд Зимбабве улсад Христийг дуурайж урт хугацааны мацаг барьсан эрэгтэй 30 дахь хоног дээрээ амьсгал хурааж байсан бол 2006 онд Лондонд Британий хоёр иргэн 20 орчим хоног мацаг барьсныхаа дараа нас барсан тохиолдол гарсан байна.
Эх сурвалж: ВВС