Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярыг угтаж  "Цагаан сарын бэлгэдэл" уламжлалт уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уламжлалт уралдааныг ахлагчийн зөвлөлөөс зохион байгуулсан юм. 

 Энэхүү уралдаанаар Монгол үндэсний соёл, ёс заншил, уламжлалт тоглоом, наадгайг бие бүрэлдэхүүнд түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулсан бөгөөд зан үйлтэй холбоотой асуулт, хариултаар ухаанаа уралдуулж, шагай шүүрэх, сээр цохих, шагай харвах, тэвэг өшиглөх зэрэг тоглоом наадгайгаар өрсөлдөж, хамт олноороо нэгэн өдрийг Монгол уламжлалаараа бахархаж өнгөрөөсөн юм.

 Энэ жилийн “Цагаан сарын бэлгэдэл” уралдааны тэргүүн байрт хошууч Д.Даваадорж ахлагчтай химийн болон инженерийн албаны "Дөрвөн бэрх" багийн хамт олон, дэд байрт ахмад С.Гомбо ахмадтай ангийн штабын "Монгол ухаан" багийн хамт олон, гутгаар байрт ахмад Т.Мөнхбаатар ахлагчтай ар талын албадын  "Шинэ сар" багийн хамт олон тус тус шалгарлаа.