Цаг үеийн мэдээ

Хөвсгөл нуурын зарим хэсэгт хар хил гарсан байна. Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарахыг хэлдэг бөгөөд гарсан хар хил 2 метр урт, 1 метр хүртэл өргөнтэй байгаа учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг анхаарууллаа.

Нууран дээр зорчигч, тээврийн хэрэгсэл нэмэгдэх үеэр холбогдох байгууллагаас хар, цагаан хил гүйсэн газарт тодорхой тэмдэглэгээ тавьж, туг хатгадаг ч үүнийг мэдэхгүй гадны жолоочид автомашины замаас гарч явах, харагдах орчин хязгаарлагдмал газраар явсны улмаас автомашинтайгаа цөмөрч орох тохиолдол цөөнгүй гардаг байна.

Таны сурталчилгаа