Умард Солонгос улс өнөөдөр өглөө 07:00 цагаас 07:11 цагийн хооронд Өмнөд Пёнган мужийн Сукчоноос удаа дараалан пуужин харвасан тухай мэдээлжээ. Эх сурвалжуудын үл мэдэгдэх пуужингууд гэж мэдээлээд буй пуужингууд Солонгосын хойгийн зүүн эргийн усанд унажээ.
Японы эргийн хамгаалалтын алба Умард Солонгосын нутгаас гурван удаа баллистик пуужин харвасан гэж мэдээлсэн бол Өмнөд Солонгосын Засгийн газар ойрын зайн хоёр пуужин илрүүлсэн тухай мэдээлсэн байна. Түүнчлэн Японы эргийн хамгаалалтын алба даваа гарагийн өглөө далайд гарсан усан онгоцнуудыг анхаарал болгоомжтой байж усанд унасан биетүүдээс холуур өнгөрөхийг уриалжээ.
Умард Солонгос өнөө өглөө пуужин харвахтай зэрэгцэн удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жонг төрийн мэдлийн хэвлэлээр дамжуулан Умардын пуужингийн хүчин чадал, технологи хангалттай хэмжээнд хөгжсөнийг мэдээлсэн байна. Мөн АНУ-ын хүчин бүс нутагт нь үзэгдэх төдийд түүнийг дайсагнал аюул занал гэж үзэн хариу арга хэмжээ авах болно гэдгийг хэлжээ.
Өнөөдрөөс хоёр хоногийн өмнө буюу бямба гарагт Умард Солонгос тив алгасах хүчин чадалтай баллистик пуужин харвасан. Энэ нь жил хүрэхгүй хугацаанд Пхеньян гурав дахь удаагаа алсын зайн тусгалтай пуужин харвасан явдал болсон юм.
Эх сурвалж: CNN