Японы Хамамацу хотын эрэгт үл мэдэгдэх металл бөмбөлөг далайн уснаас гарч иржээ. Иргэд уг бөмбөлгийг годзиллагийн өндөг, харь гарагаас унасан биет болон хөвүүр тэмдэг гэх зэргээр олон төрлийн таамаг дэвшүүлж байгаа ч албаны хүмүүс зохих ёсны тайлбар хараахан өгөөгүй байна.
Өнгөрсөн долоо хоногийн эхэнд далайн эрэгт гэнэт гарч ирсэн аварга том хэмжээтэй, сэжиг бүхий бөмбөлгийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаагүй ч холбогдох хүмүүс эргээс холдуулан авч явжээ. Ингэхдээ хотын захиргааны ажилтнууд хүнд даацын машин ашигласан байна.
Цагдаа нар уг бөмбөлгийг тэсрэх бөмбөг байж магадгүй гэж үзсэн тул шалгуулахаар илгээсэн гэж мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр уг бөмбөлгийг юу гэдгийг нь тайлбарлаж чадахгүй байгаа ч рентгенээр шалгаж үзээд аюулгүй гэдгийг баталсан гэжээ.
Зарим шинжээч уг бөмбөлгийг дотоодод бус гадаад орнуудад хийсэн усны хөвөгч гэж үзэж байна. Иймэрхүү төрлийн бөмбөлөг Шотландын иргээс ирсэн байх магадлалтай гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: ВВС