Цаг үеийн мэдээ

Орос улс Хятадаас өөрийгөө устгагч дрон худалдан авах талаар хэлэлцээ хийж байна гэж Der Spiegel бичжээ. Xiʼan Bingo Intelligent Aviation Technology компани 2023 оны 4-р сар гэхэд нийлүүлэх боломжтой 100 ширхэг довтлогч ZT-180 нисгэгчгүй онгоц буюу дрон үйлдвэрлэж, туршихаар болжээ. Дараа нь Хятадын үйлдвэрлэгч дроныг өөрөө үйлдвэрлэх эд анги, технологийг Орос руу илгээхээр төлөвлөж байна.

Цэргийн мэргэжилтнүүд ZT-180-ийн загвар нь Ираны Шахед-136-тай төстэй бөгөөд 35-50 кг жинтэй байлдааны хошуу тээвэрлэх чадвартай гэж цэргийн мэргэжилтнүүд үзэж байна. Уг нийтлэлийн эх сурвалжийн мэдээлснээр Хятад улс Украины дайнд тагнуулын зорилгоор ашигладаг арилжааны дронуудыг аль хэдийн Орос руу шилжүүлж эхэлсэн байна.  Хятадын төрийн өмчит корпорацууд тэдгээрийг Арабын Нэгдсэн Эмират улсаар дамжуулан нийлүүлдэг хэмээн бичжээ.

Хятадын Гадаад харилцааны яам мэдээлэхдээ тус улс цэргийн бүтээгдэхүүний экспортод "хариуцлагатай ханддаг" бөгөөд цэргийн мөргөлдөөний бүсэд зэвсэг нийлүүлдэггүй хэмээн мэдэгдсэн байна. 

Ираны Шахед-136 дроныг Оросууд Украины иргэний болон эрчим хүчний байгууламжид халдлага хийхэд ашигладаг.  Оросын тал эдгээр буруутгалыг албан ёсоор няцаасаар байна.

Мөн Орос, Иран улс Оросын нутаг дэвсгэрт Ираны зохион бүтээсэн дрон үйлдвэрлэх байгууламжийг барьж эхлүүлэхээр төлөвлөж байна гэж The Wall Street Journal мэдээлжээ. Уг нийтлэлд дурдсанаар, шинэ үйлдвэр нь 6000 гаруй дрон үйлдвэрлэх боломжтой бөгөөд үүний дотор Украины агаарын довтолгооноос хамгаалах системд өртөх чадвар багатай, илүү хурдан нисгэгчгүй онгоц багтана хэмээжээ.

Эх сурвалж: Настоящее время 

Таны сурталчилгаа