Цаг үеийн мэдээ

Хонконгийн модель, инфлюнсер Эбби Чойг амь насыг нь хороож мөчилсөн байсныг түрээсийн орон сууцнаас олсны дараа түүний экс нөхрийг цагдаа нар баривчлан саатуулсан байна. Хохирогчийн экс нөхөр усан замаар дамжин Хонконгийг орхин зугтах гэж байсан гэж цагдаа нар мэдээлжээ.

Энэ жил 28 настай модель бүсгүй сураггүй алга болсныг лхагва гарагт мэдээлжээ. Түүний цогцосны хэсгийг баасан гарагт олсон байна. Хэргийн газраас бүсгүйн махны хэлтэрхий, хувцас болоод цахилгаан хөрөө олджээ. 

Хэргийг мөрдөн шалгах явцад бямба гарагт хохирогчийн экс нөхөр Лантау арлын Тун Чун дахь далангаас оргон зайлах гэж байхад сэжигтнээр татан баривчлан саатуулсан гэж Хонконгийн цагдаагийн дарга Алан Чун мэдэгдсэн байна. Экс нөхрөөс нь гадна модель бүсгүйн ах, эцэг эхийг нь сэжигтнээр татан саатуулжээ. 

Сэжигтнүүдийг үргэлжлүүлэн байцааж, бүсгүйн цогцосны үлдсэн хэсгийг хайж байгаа аж. Уг ажилд цагдаагийн 100 гаруй алба хаагч дайчлагдсан байна. 

Эбби Чой Францын Парис хотод 2023 оны загварын долоо хоногт оролцож, олны анхаарлыг татсан бөгөөд L’Officiel Monaco тансаг зэрэглэлийн загварын сэтгүүлийн нүүрэнд гарчээ. Мөн тэрээр Инстаграмдаа 100,000 орчим дагагчтай, олон төрлийн тансаг брэндүүдийн нүүр царайгаар ажилладаг байжээ. Өмнөх нөхрөөсөө хүү, охинтой бөгөөд хүүхдүүдийг хохирогчийн ээжийн асрамжид үлдээх юм байна.

Эх сурвалж: CNN

 

Таны сурталчилгаа