Цаг үеийн мэдээ

Канад улсын Засгийн газрын нэгж байгууллагуудад мягмар гарагаас эхлэн ТикТок бичлэгийн аппликейшныг хэрэглэхгүй байх хориг тавьжээ.  Уг аппликейшн нь хувийн мэдээлэл болон үндэсний аюулгүй байдалд урьдчилан таамаглах аргагүй хэмжээнд аюул учруулах эрсдэлтэй байгаа тул ийн хориглосон тухай тус улсын мэдээлэл технологийн газрын төлөөлөгч мэдэгджээ.

Харин ТикТок компанийн зүгээс Канадын Засгийн газрын шийдвэрт сэтгэл дундуур байгаа гэдгээ мэдэгджээ. Цөөн хоногийн өмнө Европын комисс Канадын Засгийн газартай ижил шийдвэр гаргасан юм.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо уг аппликейшнд өөрчлөх шаардлагатай, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй хангалттай зүйлс бий гэжээ. Мөн мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай эхний алхам гэж Трюдо хэлсэн байна. 

ТикТок апп-ыг хувийн мэдээллийг ашиглан Хятадын Засгийн газартай холбоотой ажилладаг гэсэн сэрдлэг байсаар ирсэн. Богино бичлэгийн уг апп-ыг Хятадын ByteDance компани эзэмшдэг. АНУ-ын холбооны нэгжүүд өнгөрсөн жилээс уг апп-ыг хэрэглэхээ больсон. Цагаан ордноос гадна Америкийн томоохон их сургуулиуд өөрсдийн сүлжээнээс уг апп-ыг хассан байна. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа