Цаг үеийн мэдээ

Швейцар улсын шүүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дотнын найз Сергей Ролдугины нэр дээр байсан данстай холбоотой банкны дөрвөн ажилтныг шүүх хуралдаан эхэлжээ. Тэднийг Путинтэй холбоотой байж болох олон арван сая франкыг нуухад тусалсан хэрэгт буруутгасан байна. 

Оросын Газпромбанкны Швейцар дахь салбарт ажилладаг Оросын гурав, Швейцарын нэг ажилтныг Путины олон сая франкыг шалгалгүйгээр Швейцарын банкны дансанд шилжүүлсэн гэж үзжээ. 

Хэрэгт холбогдолтой банкны ажилтнуудын нэр, албан тушаалыг ил тод болгохыг хориглосон ба шүүх хурал лхагва гарагт Цюрихын дүүргийн шүүхэд эхэлсэн. Гэмт этгээдүүд өөрсдөд нь тулгаж буй хэргийг хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзаж байгааг эх сурвалжууд мэдээлжээ. 

Сергей Ролдугин нь Путины том охин Мариагийн загалмайлсан эцэг бөгөөд 2014-2016 оны хооронд Швейцарын дансанд 50 сая ам.доллар байршуулсан тухай мэдээлэл байна. Энэ мөнгөний гарал үүслийн талаар тодорхой тайлбар байхгүй байжээ. Хэдийгээр Ролдугин Швейцарын банканд их хэмжээний мөнгөн дүнгээр гүйлгээ хийсэн ч Нью-Йорк Таймс сонинд өмнө өгсөн ярилцлагадаа саятан болоод бизнес эрхлэгч биш хэмээн ярьжээ. 

Эх сурвалж: The Guardian

Таны сурталчилгаа