Цаг үеийн мэдээ

ОХУ Украины бэхлэлт рүү хүчин чадал өндөртэй зэвсгүүдээр дайрсны улмаас багадаа 10 хүн амь эрсэдсэн байна. Оросын талын галласан зэвсгүүд дунд дуунаас хурдан пуужингууд багтсан тухай мэдээлжээ.

Кинжал дуунаас хурдан пуужин нисэх хүчний батлан хамгаалахыг тогтворгүйтүүлж болзошгүй тул ашиглахгүй гэж Москва дайны эхэнд мэдэгдэж байсан юм. Энэ удаагийн дайралт сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Украинд ирсэн хамгийн том дайралт болж байна.

Уг дайралтын улмаас Европын хамгийн том цөмийн цахилгаан станц Запорожьед эрчим хүч тасарсан ч удалгүй сэргээжээ. Оросын Батлан хамгаалахын төлөөлөгч Игорь Конашенков Украины армийн гол байршлуудыг сүйрүүлэхийн тулд алсын зайн агаарын болон тэнгисийн хүчирхэг зэвсэг техник, дуунаас хурдан пуужингуудыг харвахаа өчигдөр мэдэгдсэн байна.

Нэгдүгээр сарын сүүлчээс хойш Оросын талаас Украинд өгсөн хамгийн том цохилт боллоо. Украины арми Иранд үйлдвэрлэсэн Шахед дрон дөрвийг, 34 ширхэг далавчит пуужинг замд нь устгасан гэжээ. Гэвч Кинжал дуунаас хурдан баллистик пуужингуудыг зогсоох боломжгүй байснаа мэдэгджээ. Мөн Орос анх удаа ийм олон төрлийн пуужингуудаар дайралт хийснийг онцолсон байна. 

Ерөнхийлөгч Владимир Путин дууны хурднаас тав дахин хурдан харвах хүчин чадалтай баллистик пуужингуудад хөрөнгө оруулалт татаад байсан аж. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа