Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 2952 төлөөлөгчид бүгд түүнийг улиран сонгогдохын төлөө санал өгсний дараа Ши Жиньпины гурав дахь бүрэн эрхийн хугацаа нь Хятадад эхэллээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард Ши Жиньпин мөн БНХАУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргаар сонгогдсон юм.
2018 онд Хятадын парламент даргын бүрэн эрхийн хязгаарыг цуцалсныг баталсан нь Ши Жиньпинд насан туршдаа засгийн эрхэнд үлдэх боломжийг бодитоор олгосон юм.
Ши Жиньпиний хамгийн ойрын холбоотнуудын нэг Ли Цян шинэ ерөнхий сайд болох төлөвтэй байна. Тэрээр Шанхай дахь Хятадын коммунист намын нарийн бичгийн дарга байсан бөгөөд тахлын үед тогтоосон хорио цээрийн хатуу арга хэмжээг хянаж байв.
Энэ хотод өнгөрсөн оны сүүлчээр хөл хориог эсэргүүцсэн хамгийн чанга эсэргүүцлийн жагсаал болж, оролцогчид үүнээс гадна Ши Жиньпинийг огцрохыг шаардаж байсан.
Мөн баасан гарагт хууль тогтоогчид коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн асан 68 настай Хан Жэнийг шинэ дэд даргаар томиллоо.
3 дахь бүрэн эрхийн хугацаандаа орж буй Ши дарга ямар ч саадгүйгээр нам төрийн бүх албан тушаалыг өөрийн ойрын хүмүүсийн багаар бүрдүүлж байна. Ирэх 5 жилд Ши дарга Төрийн зөвлөлийн хүчийг бууруулж илүү их эрх мэдлийг намд төвлөрүүлж ялангуяа хууль хүчний байгууллагыг шууд намын төв хорооны мэдэлд шилжүүлэх хандлагатай байна гэсэн судлаачид үзэж байна.
Эх сурвалж: BBC