Цаг үеийн мэдээ

Японы Нобелийн шагналт зохиолч Кензабуро Оэ 88 насандаа таалал төгсжээ. Тэрээр суралцах бэрхшээлтэй хүүтэйгээ хамт бэрх хэцүүг хэрхэн даван туулсан, Японы цөмийн дэлбэрэлтийн тухай хүчирхэг зохиолуудаараа Франц, Америкийн утга зохиолын салбарт нөлөө бүхий эрхэм байсан билээ.

Оэгийн хүн төрөлхтний сэтгэл эмзэглүүлсэн сэдвийг хөндсөн хүнд төрлийн яруу найраг Нобелийн шагналын хорооны шүүгчдэд өндөр үнэлэгдсэн тул 1994 онд дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналын эзэн болж байсан юм. Зохиолч Кензабуро Японы Шикоку арал дээр чинээлэг газрын эзний гэрт төржээ. Гэвч дэлхийн хоёрдугаар дайны дараа газрын хууль, хуваарилалт шинэчлэгдсэнээс тэдний гэр бүл бүх өв хөрөнгөө алдсан байна.

Оэг 10 настай байхад нь дайн дуусч, түүний хүүхэд өсвөр нас хямралын сүүдэрт өнгөрсөн юм. Түүнийг сургуульд байхад нь эзэн хааныг таалал төгсөөсэй гэж хүсч байгаа эсэхийг нь өдөр бүр асууж, орой бүр орондоо ичгэвтэр мэдрэмжийг авдаг байсан тухайгаа өгүүлж байжээ. Агуу зохиолч 1954 онд Токиогийн их сургуульд элсэж, Францын уран зохиолын хичээл судлан, улмаар жүжгийн зохиол бичиж эхэлжээ.

1959 онд сургуулиа төгсөхөд хэдийн “The Catch” нэртэй онгоц нь сүйрсний улмаас тосгоны япончуудад эзлэгдсэн америк нисгэгчийн тухай бие даасан зохиолоо гаргасан байжээ. Түүний цөмийн бөмбөгдөлтөд өртсөн хохирогчийн тухай бичсэн “Хирошимагийн тэмдэглэл” гарснаар 1960-аад оны үеэс олон улсын уншигчдын анхаарлыг татах болсон байна. 

Оэ 1963 онд хүүтэй болсон ч түүний хүү Хикари нь тархины эвэрхийтэй төрж мэс засал хийлгэсэн ч суралцах бэрхшээлтэй болжээ. Шинэхэн аав өөрт тулгарсан хүндрэл бэрхшээлийг хамтдаа хэрхэн даван туулсан тухайгаа ном болгон хэвлүүлсэн нь түүнд ихээхэн нэр хүнд авчирсан юм.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа