Цаг үеийн мэдээ

АНУ-ын дрон ОХУ-ын сөнөөгч онгоцтой мөргөлдсөний улмаас Хар тэнгист унаж осолдсоныг Америкийн армийн эх сурвалж мэдээллээ. Уг осол Америк, Оросын зөрчил мөргөлдөөнийг улам хурцатгаж болзошгүй хэмээн ажиглагчид сэрэмжилж байна.

Вашингтоны мэдэгдсэнээр нисдэг биет Хар тэнгисийн дээгүүр олон улсын агаарын орон зайд хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ үед Оросын хоёр сөнөөгч онгоц үйл ажиллагааг нь тасалдуулахыг оролдсон гэж мэдээлэв. 

Харин Москвагаас Америкийн дрон огцом эргэлт хийсний улмаас осолдсон ба сөнөөгч онгоцнууд буруугүй гэсэн тайлбарыг өгчээ. Оросын Батлан хамгаалах яам MQ-9 Reaper загварын дрон дамжуулагчаа унтраасан байсан гэжээ. Түүнчлэн Москвагийн зүгээс  дроны ослыг далимдуулан Вашингтон өдөөн хатгаж байна хэмээн шүүмжилжээ.

Америк ослын цагийг мягмар гарагийн 07:03 цаг гэж тогтоосон. Уг ослоос өмнө Оросын Су-27 сөнөөгч онгоцнууд Америкийн дронууд дээр шатахуунаа асгах, мэргэжлийн бус хөдөлгөөн хийх зэргээр хөдөлгөөнийг нь саатуулах хэд хэдэн үйлдэл гаргаж байсан гэжээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа