Пакистаны сөрөг хүчний удирдагч Имран Ханыг баривчлахыг оролдсон цагдаа нар түүний гэрийн гадаа цугласан дэмжигчидтэй нь ширүүн мөргөлджээ. Цагдаа нар энэ бямба гарагт болох шүүх хуралд сөрөг хүчний удирдагчийг биечлэн оролцуулахын тулд баривчлан саатуулах шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг оролдсон байна.
Гэвч Ханыг дэмжигчид Лахор хот дахь гэрийнх нь гадаа олон зуугаараа цуглаж цагдаа нар луу чулуу, тоосго шидэж замыг нь хаасан тул тэдэн рүү нулимс асгаруулагч цацжээ. Сөрөг хүчний удирдагчийг төрийн албанд байхдаа гадны төлөөлөгчдийн өгсөн бэлгийг худалдсан хэрэгт буруутгасан байна.
Өмнөх шүүх хуралд Имран Хан аюулгүй байдлын үүднээс цахимаар оролцож байжээ. Өөрийнх нь эсрэг тулгасан хэргийг улс төрийн зорилготой гэж тэрээр үзсэн байна. Энэ жил 70 настай Имран Хан “Хэд хоногийг хорих газарт өнгөрөөхөө мэдэхгүй ч оюун санаагаа бэлдсэн байгаа” хэмээн мэдэгджээ.
Түүнийг хорьж саатуулснаар эрх баригчид ирэх наймдугаар сарын 13-нд болох сонгуульд сөрөг хүчнийг ялагдал хүлээлгэхийг оролдож байна гэжээ. Харин Имран Хан баригдсан баригдаагүй ч нам нь ирэх сонгуульд ялалт байгуулахыг одоогийн эрх баригчид зогсоож чадахгүй хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС