Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг бүрэн цахимжсан бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарласан. Энэ хүрээнд авто замын салбарт чанартай зам-чансаатай засвар арчлалт гэсэн бодлого зорилт дэвшүүлсэн.
Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.03.16/ авто замын салбарын зөвлөх инженер, техникийн ажилчид, замын компанийн удирдлага,ажилчидтай уулзаж, тулгамдаж буй асуудал, санал санаачилга, шийдлийг сонсож, төр хувийн хэвшил хоорондоо нэгдсэн ойлголтод хүрлээ.