Цаг үеийн мэдээ

Энэ бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тоглогдох тоглолтуудын мэдээллийг хүргэж байна. 

 "Мэлхий гүнж" хүүхдийн жүжиг

"Dream day" хүүхдийн театраас ЕБС-ын сурагчдын III улирлын амралтад зориулан Дэлхийн нэрт хүүхдийн киноны найруулагч, продюсер Жон Эдварт Маскерын шилдэг бүтээлүүдийн нэг сургамжит, хөгжилтэй, хөнгөн өгүүлэмж, этгээд өвөрмөц баатруудаараа хүүхдийн зүрх сэтгэлийн татаж чадсан хүүхэлдэйн кинл, эх зохиолоос нь сэдэвчилсэн Мэлхий гүнж хүүхдийн жүжгийг дөрөвдүгээр сарын 1-нд толилуулах юм.

Хэзээ: 2023.04.01 /16:30/

Хаана: Монголын хүүхдийн ордон

"Жизель" балет

А.Аданы хөгжим "Жизель" балетыг Жан Корали, Юлес Перо нар Парисын Рояль Балетын бүжигчдээр дэглэн тавьж анхны тоглолтыг 1841 оны 6-р сарын 28-ны Ням гарагт Гранд Опера театрт тогложээ. Ордны баяр дээр шөнөжин  бүжиглэсэн залуу охин хүйтэн үүрээр нас нөгчсөн гунигт түүхийг өгүүлдэг Виктор Хюгогийн Фантомууд хэмээх найраглалыг уншсан Францын урлаг судлаач, шүүмжлэгч Теофиль Гаутье сэтгэл ихэд хөдөлж, уг бүтээлээс хэсэглэн авч Жизель балетын цомнолыг бичсэн байна. 

Хэзээ: 2023.04.01 /17:00/

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

"Bravo circus 2"

Монгол, Франц, Хятад, ОХУ, Беларусь, Молдав, Эстони, Казахстан, Перу, Коста Рика, Чили улсын шилдгүүд мөн аварга пудельнүүд, сургуулилтай муурууд, Африк тивийн утсан хоншоортнууд, үглээ тотинууд Монголын үзэгчдийг баясгах юм. 

Хэзээ : 2023.04.01  /20:00/

Хаана: Монгол бөхийн өргөө 

"Инээмтгий хүн" визуал драм

Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох ИНЭЭМТГИЙ ХҮН романыг Pro театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон туурвиж байна. Жүжгийн үйл явдал нь XVII-XVIII зууны зааг үед Англид өрнөнө. Энэ зохиолд Лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлсэн байдаг бөгөөд тэрээр юу ч мэдэхгүй нялх багадаа муу хүмүүсийн гарт орж үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлэх ба Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болдог. Гуинплений бага байхдаа олж амийг нь аварсан сохор охин Дея өсөж том болоод нэгэндээ хайртай болдог. Үзэшгүй муухай зэрэмдэг болсон Гуинплен, хосгүй гоо үзэсгэлэнтэй боловч сохор бүсгүй Дея нар бие биедээ яг таарч тохирсон хос болдог. Хожим нь Гуинплен ховор аз завшаанаар өөрийн Лорд байр сууринд хүрэх боловч энэ нь түүнд сайн юм авчирахгүй...

Хэзээ: 04.01 /20:00/

Хаана: РЦНК