2022 онд бохир зөөврийн үйлчилгээ үзүүлэгч 49 иргэн, аж ахуйн нэгжийн 63 бохирын машинаас төв шугамд нийлүүлж буй бохир уснаас дээж авч лабораторийн шинжилгээ хийхэд 49 сорьц буюу 78% нь MNS 6561:2015 “Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага” стандартаас умбуур бодисын агууламж 3-140 дахин өндөр, Химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж 2-37 дахин өндөр бохирдолтой байгааг УСУГ-ын Бохир усны горим тооцооны инженер Д.Жавхлан илтгэлдээ дурдав.
Төв шугамд нийлүүлж буй бохир усны дээжийн шинжилгээний 78% нь өндөр бохирдолтой байна
