Францын Засгийн газрын сайд Марлин Шиаппа Playboy сэтгүүлийн нүүр хуудсанд зургаа авахуулсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж магадгүй нөхцөл байдал үүсчээ. Энэ жил 41 настай бүсгүй Нийгмийн эдийн засаг ба Францын нийгэмлэгүүдийн сайдын алба хашдаг байна.
Зохиолч, улс төрч Шиаппагийн харьяалагддаг Сэргэн мандалтын нам гишүүнчлэлийг нь түдгэлзүүлэх тухай ярьсан байна. Засгийн газрын сайд Playboy сэтгүүл дээр ЛГБТ болон эмэгтэйчүүдийн эрхийн талаар 12 хуудас ярилцлага өгч, богино цагаан даашинзтай зургаа авахуулжээ.
Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэж, 2017 онд Хүйсийн тэгш эрх хариуцсан яамны анхны сайдаар томилогдож байжээ. Ажлынхаа хүрээнд бэлгийн хүчирхийллийн эсрэг шинэ хуулийг амжилттай батлуулсан байна. Гэвч насанд хүрэгчдэд зориулсан сэтгүүлийн нүүрэнд зургаа гаргасан нь Францын Ерөнхий сайд Элизабет Борн зэрэг бусад улс төрчдийн хурц шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.
Ерөнхий сайд түүнийг Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн насыг нэмэх шийдвэр гаргаснаас үүдэлтэй иргэдийн эсэргүүцэл газар авсан үед тохиромжгүй, цагаа олоогүй үйлдэл хийсэн гэж шүүмжилжээ.
Эх сурвалж: CNN