Оросын суут хөгжмийн зохиолч, удирдаач, төгөлдөр хуурч Сергей Васильевич Рахманиновын намтар, уран бүтээлийн үзэсгэлэн Русский Дом в Улан-Баторе-д дэлгэгдлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаа 2023 оны 4-р сарын 18-нд болж Монголын соёлын зүтгэлтэн, Улаанбаатар хотын соёл урлагийн сургуулиудын оюутан, сурагчид оролцлоо.
Хүндэт зочид С. В. Рахманиновын хөгжмийн өвийг нандигнан хадгалах, Орос, Монгол хоёр улсын соёлын харилцааг бүх талаар хөгжүүлэх цаг үеийн сорилтуудын чухлыг онцлоод Монголын бусад бүс нутагт С. Рахманиновын ойг хэрхэн тэмдэглэж байгаа тухай танилцуулсан юм.
Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний ү.т.г. Анна Кулакова: "Сергей Рахманинов бол хөгжмийн олон сор бүтээл туурвисан, удирдаачаас гадна төгөлдөр хуурыг гайхамшигтай эзэмшин тоглож, Европ, Америк, Канадад концертоо тоглосон, Оросын хөгжмийн хэвлэлийн газрын уран сайхны зөвлөлийг удирдаж байсан суут хүн юм. Их театрын удирдаачийн хуваарь Сергей Рахманинов хэд хэдэн улирлын турш сан хөмрөгт байсан оросын дуурийн бүхий л бүтээлийг удирдан тоглуулдаг байв. Дэлхийн хөгжмийн түүхэнд түүний нэр томоос том үсгээр бичигдэж өнөөдөр бид Оросын хөгжмийн үндэсний музейн сан хөмрөг дэх Сергей Рахманиновын архивын хосгүй үзмэрүүдийг Монголын иргэдэд үзүүлэх болсондоо туйлын их баяртай байна" гэв.
Үзэсгэлэнд олны өмнө дэлгэж байгаагүй баримт, гэрэл зургууд тавигдсан юм. Эдгээр гэрэл зургаас агуу их хөгжмийн зохиолчтой холбоотой Орос орон ба хилийн чанадад дахь дурсгалд газар түүний нэрийг мөнхөлсөн хөшөө дурсгалын самбар зэргийг үзэж болно.
Үзэсгэлэнд дэлгэгдсэн QR-кодын тусламжтайгаар Рахманиновын нэрд гарсан бүтээлийг зохиолчийн хийгээд бусад хөгжимчин удирдаач нарын тоглосноор сонсох боломжтой юм. Мөн түүнчлэн дэлхийд хаана ч байхгүй мультимедиаг "Экспомузыка" төслийн радио нэвтрүүлгүүдийг ч сонсох боломжтой юм.