"Өөр шигээ хүндэлье" уриа дор өрнөж буй "Найз байя" үндэсний аян өнөөдрөөс эхэлж 6-р сарын 8-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Тус аяны хамтран зохион байгуулагчаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам Боловсролын ерөнхий газар Харилцаа холбооны зохицуулах хороо, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Гэрэл Плас Медиа Групп, Монголын Хүүхдийн Зөвлөл, The Scout Association of Mongolia, GOOD NEIGHBORS Mongolia ажиллаж байна.