Цаг үеийн мэдээ

JAZZAHEAD фестиваль нь ХБНГУ-н Бремен хотод зохион байгуулагддаг олон улсын жазз хөгжмийн фестиваль бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлчид цуглан 40 гаруй цуврал болон гала концерт зохион байгуулагддаг дэлхийн нэр хүндтэй томоохон фестивалиудын нэг юм. 

Энэ жилийн фестиваль 4-р сарын 27-30ны хооронд зохион байгуулагдах бөгөөд  “Баян Монгол” чуулга, дуучин Наагий, П.Бүжин нарын хамт оролцох юм.