Цаг үеийн мэдээ

Туухай өргөлтийн дэлхийн хошой аварга дэд ахлагч Э.Буджав 5 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд ОХУ-д зохион байгуулагдсан "Олон улсын цагаан шөнө" тэмцээнд тэргүүн байр эзэлж,  эх орныхоо Төрийн далбааг мандуулжээ. 

Тэрээр ОХУ-ын Кострома хотод Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академид суралцдаг бөгөөд 2022 онд БНЭУ-ын Шинэ Дели хотод зохион байгуулагдсан Туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 68 кг-ын жинд түлхэлттэй болон огцом өргөлтийн төрлөөр хос алтан медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хос мөнгөн медаль, "Олон улсын цагаан шөнө" тэмцээнээс алтан медалийг тус тус хүртэж байсан юм. 

Ингэснээр 2022, 2023 онуудад дараалан "Олон улсын цагаан шөнө" тэмцээний аваргаар тодорлоо.

Таны сурталчилгаа