Цаг үеийн мэдээ

Монголын рок поп урлагийн томоохон төлөөлөл Хурд хамтлагийн онцгой түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байна. Хурд хамтлаг 30 жилийн ойдоо зориулан Монголын ард иргэд, түмэн олондоо үлгэр жишээ болохуйц олон талт нийгмийн нөлөөллийн ажлуудыг хийж эхэллээ. 30 жилийн ойн хүрээнд хамтлаг нийт 6 том төсөл хэрэгжүүлэхээр өнгөрсөн жилээс бэлтгэл ажлаа хийж эхэлжээ.  

Эдгээр төслүүд нь: 

• Бүсгүй уран сайхны кино

• Бүрэн хэмжээний мюзикл

• Дэлхийд тархан суугаа Монголчууд болон Монгол орноо тойрсон аялан тоглолт 

• Монгол орныхоо үзэсгэлэнт газруудад бүх цаг үеийн шилдэг дуунууда дүрсжүүлэн бүтээсэн “Хурд 30” контент 

• 2023 оны 6-р сарын 10 нд Төв цэнгэлдэх хүрээлэнд  Хурд түүхт 30 жил концерт-оо тоглохоор бэлтгэл ажилаа хангаад байна. 

Хурд хамтлаг Монголын рок поп урлагт тасралтгүй 30 жил бүтээн туурвиж, нийт 

• 33 удаагийн бүрэн хэмжээний тоглолт

• 117 видео клип

• 18 CD 

• 1 алтан пянз, 2 пянз 

• 249 дуу бүтээж, Дэлхий даяарх Монгол туургатан олон сая үзэгчдэд уран бүтээлээ хүргэжээ. 

 Хурд хамтлаг 30 жилийн хугацаанд олон хүмүүнлэгийн ажил хийж ирсэн. Үүнээс дурьдвал: 

- Ковидын хүнд цаг үед хандивын тоглолтыг анхлан санаачилан улсдаа 300 гаруй сая төгрөгийг хандивлаж иргэний үүргээ биелүүлсэн.

- Хөдөө орон нутгийн алслагдсан сумдын эмнэлэгт 13 нярай хүүхдийн тасгийг тохижуулсан.

- Хүүхдэд хөгжмийн боловсрол олгох хөгжмийн сургалтыг 2004 оноос хойш үнэ төлбөргүй зохион байгуулсан гэх  мэт олон хүмүүнлэгийн ажилуудыг санаачилан хийж, түүчээлж ирсэн хамтлаг юм.