Гэрээний үүргээ биелүүлсэн хэмээх үндэслэлээр Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ тэглүүлсэн зээлдэгчдийн нэрс болон чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухайн үеийн сайд нарын тушаалыг өчигдөр олон нийтэд ил болгосон.
Нээлттэй мэдээллээс харахад Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 2008 онд АНУ-ын Брижфортын их сургуульд суралцахаар 32 мянган долларын зээл авсан байдаг.
Гэтэл уг зээлийг тухайн үеийн БСШУ-ы сайд Ё.Баатарбилэг 2019 оны 10 дугаар сарын 18-ний өдөр А/658 тоот тушаалаар чөлөөлсөн байна.