Цаг үеийн мэдээ

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нийслэл Тегеран хотноо 5 дугаар сарын 27-30-ний өдрүүдэд Азийн паралимпын хорооны удирдах зөвлөлийн хурал болж өндөрлөлөө. Энэ удаагийн хурлаар Ханжоу-2022 Азийн IV пара наадмын бэлтгэл ажлын явцын тайлан болон Нагояа -2024, Парис -2024, Залуучуудын Ташкент -2025 паралимпын наадмын зохион байгуулах хорооны тайланг хэлэлцлээ. Түүнчлэн Ираны паралимпын хороо, тус улсын  Олимп, паралимпын академи, бэлтгэл сургуулилтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Иран Улс нь үндсэн хуульдаа зааснаар Ерөнхийлөгч, Парламент, Шүүхийн засаглалыг хослуулан эрх мэдлийг хуваарилдаг теократ буюу шашны засаглалтай улс юм. Иран улсад хүн төрөлхтний хамгийн эртний соёл иргэншлүүдийн нэг үүссэн хэмээн судлаачид үздэг. Манай эриний өмнөх 4000 жилийн үед Иран улсын нутаг дэвсгэр дээр хүн төрөлхтөн соёл иргэншлийг бүтээж амьдарч эхэлсэн бөгөөд манай эриний өмнөх зургадугаар зууны жилүүдэд Ахеменидийн эзэнт гүрэн (дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг эзэнт гүрнүүдийн нэг) үүссэн. Чөлөөт бөх, таеквондо, сагсан бөмбөг, хүндийн өргөлт, суугаа волейбол, паэурлифтинг, буудлага болон байт харвааны төрлөөр олимп, паралимпын наадмын медаль хүртэж байсан олон тамирчидтай. Ираны залуучууд, спортын сайд Доктор Сажид уулзалтын үеэр эмэгтэй тамирчдыг спортод оролцуулах Иран улсын засгийн газар онцгойлон анхаарч байгаа тухай дурдсан бөгөөд сүүлийн үед жендэрийн эрх тэгш байдлыг хангах тал дээр тодорхой үр дүнд хүрч байгаа юм байна. Тухайлбал удахгүй зохион байгуулагдах Ханжоу 2022 Азийн наадамд өмнөх наадамтай харьцуулахад эмэгтэйчүүдийн оролцоог 50 хувь нэмэгдүүлсэн байна. Энэ үеэр Азийн паралимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Эмэгтэйчүүд ба спортын комиссын даргаар 2019 оноос хойш ажиллаж байгаа БТСУХ-ны гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н. Оюунбат Ханжоу 2022 Азийн паралимпын наадмын бамбар дамжуулагчаар тус хороог төлөөлөн оролцох эрхтэй болсон юм. 

Мөн Дэлхийн хөл бөмбөгийн холбооны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах шилдэг тамирчин болон шилдэг төслийг сонгон шалгаруулах шүүгчээр Ази тивийг төлөөлөн сонгогдсон болно. Шилдэг төслийн номинацид шалгаруулсан баг тамирчдыг 2023 оны 9 дүгээр сард болох Дэлхийн хөл бөмбөгийн Саммит үеэр зарлах юм.

Таны сурталчилгаа