БИЛГИЙН ТООЛЛЫН 3 2025.03.02 / НЯМ ГАРАГ
ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН ДОЛООН УЛААН ЦАГААН МОРЬ ӨДӨР
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Наран ургах, шингэх: 07:31-18:38
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын гуравдугаар сарын 2, Адьяа гараг. Билгийн тооллын 3, Дэлгэрүүлэгч одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.