Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Гуравдугаар сарын 2-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна.
2025 оны гуравдугаар сарын 1-ний 20:00 цагаас 2025 оны гуравдугаар сарын 2-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -29…-34 градус, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай газраар -10…-15 градус, бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -13…-18 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр -7…-12 градус, говийн бүс нутаг, цас багатай газраар +4...-1 градус, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-25 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.