Цаг үеийн мэдээ

Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын төслийн хүрээнд Тавантолгой өртөөнд зүтгүүр, вагон депо засварын төвийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хөдлөх бүрэлдэхүүний засвар, найдвартай ажиллагаа чухал үүрэгтэй.

Засварын цехүүдийг орчин үеийн хяналт шалгалтын тоног төхөөрөмж, гадна зам засварын өргөгч чигжигч машин механизм, хагас автомат тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тоноглогдох юм.

Нэг зэрэг 6 вагон, жилд 1500 вагон засах хүчин чадалтай тус хөдлөх бүрэлдэхүүн засварын төв ашиглалтад орсноор 160 орчим ажлын байр бий болох боломжтой.

Таны сурталчилгаа