Цаг үеийн мэдээ

Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Шархад дахь хээрийн сургалтын төвийн “Оюутан цэрэг 2023” сургалтад хамрагдаж буй дайчид сургалтын төлөвлөгөөний дагуу бүх төрлийн буудлагын зэвсгийн сургуулийн буудлага дасгал(СБД-1)-ыг амжилттай боловсруулав.

Автоматын буудлагаар байлдагч Ц.Тэмүүлэн, байлдагч Р.Элчинбат, байлдагч Н.Тэнгис, байлдагч Б.Мөнх-Оргил, мэргэн буудагчийн винтовоор байлдагч Э.Маханбет, байлдагч Б.Дашням, танк эсэргүүцэгч гар гранатмётоор байлдагч Г.Өнөболд, байлдагч Б.Эрхэм-Итгэл, ротын пулемётоор байлдагч Б.Зоригтбаатар, байлдагч Н.Сэрчиндорж нар онц буудаж бусдыгаа манлайллаа.

Таны сурталчилгаа