Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ...  дүгээр хэсэгт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 20-ны өдрийн 00:05 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, иргэн Д-ын 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Д /48 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн. Мөн иргэн Г /74 настай, эмэгтэй/-ын 2 гар, нурууны хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ 103-ийн жижүүрийн эмчид хүлээлгэн өгчээ.      

Таны сурталчилгаа