Цаг үеийн мэдээ

Тус арга хэмжээг нээж Хөвсгөл аймгийн Засаг дарга Пилжээгийн Лхагважав үг хэллээ:

Тэрээр хэлсэн үгэндээ:

 Бид Аялал жуулчлалыг хөгжүүлэх улирлын хамаарлыг багасгаж  гадаад  дотоодын жуулчдыг татан оролцуулах, төр хувийн хэвшил, ТББ-ын хамтын ажиллагааг сайжруулах, аялал жуулчлалын салбараас нутгийн иргэдэд орох орлогыг нэмэгдүүлэх,  зорилгоор “Сарлаг наадам” арга хэмжээг 5 дахь удаагаа зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 332 дугаар тогтоолоор хөвсгөл нуур орчмын бүсийг "эко аялал, жуулчлалын бүс" болгон хөгжүүлэх засгийн газрын тогтоол гарсан бөгөөд энэ ажлын хүрээнд Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү арга хэмжээ маань сарлаг үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин иргэдийг дэмжих, бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах, цаашид Улсын хэмжээний арга хэмжээ болгон хөгжүүлэхээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Манай аймгийн 22 сум 1 тосгоны нутгаар сарлаг өсгөн үржүүлж ашигладаг. Сарлаг өндөр уулын байгаль цаг уур, тэжээлийн өвөрмөц нөхцөлд зохицсон биологийн онцлог шинжтэй тусгай нэгэн зүйлийн уулын үхэр юм. 2016-2022 оны хооронд сарлаг үхрийн тоо толгой өсөж 170,0 мянга гараад байна.

Цаашид тоо толгойн өсөлтөөс нэгжийн ашиг шим чухал гэдэгт анхаарч, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд үржлийн ажлыг чиглүүлэх шаардлагатайг онцлоод наадмын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сарлаг наадам хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна.

Таны сурталчилгаа