Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” суурьшлын бүс /аймгийн төвөөс зүүн урд зүгт 344 км-т, сумын төвөөс урд зүгт 100 км-т/ 7 сарын 19-ний өдрийн 17:30 цагаас 18:00 цагийн хооронд орсон түр зуурын аадар борооны улмаас тухайн суурьшлын бүс дэх айл өрхийн гэр, аж ахуй нэгж байгууллагын байр усанд автсан тухай дуудлагыг мөн өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид үерийн даланг сэтлэн усыг урсгаж гадагшлуулах, усыг соруулах ажиллагааг зохион байгуулж, 7 сарын 20-ны өдрийн 00:37 цагт аюулгүй болгожээ.

Таны сурталчилгаа