Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгосын "JTBC" суваг сонирхолтой шоу нэвтрүүлэг эхлүүлж байгаагаа зарлаж, Монголд нэг сарын өмнө алдартай жүжигчид ирсэн. Энэ шоуны гол дүрүүдийн нэг бол БНСУ-ын алдартай жүжигчин Жан Хьюк, Ча Тэ Хьюн нар юм. Тэд монгол ахуйтай танилцаж, нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрсдийн цахим хуудаснаа малчин айлын модон жорлонг онцолж, олон нийтийн сүлжээнд багагүй санал шүүмжлэл өрнүүлээд амжсан. Гэсэн ч БНСУ-аас Монголыг зорих жуулчдын цуваа тасрахгүй байгаа аж. Гадаадад ажиллаж, амьдарч буй зарим монголчууд "МИАТ" компанийн дараалсан нислэгийн 70-80 хувь нь Солонгос хүмүүс байна гэдгийг сошиалд бичиж байна.

Салбарын сайд Б.Бат-Эрдэнэ өмнө нь ярилцлага өгөхдөө "Бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс таван цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна.

Аялал жуулчлалын өртгийг өндөрсгөдөг агаарын тээврийн үнэд нөлөөлөлгүйгээр зорчдог ойрын дөрвөн орон бол энэ БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс юм. Эдгээр улсын жуулчдын тоог нэмээд үзэхээр 238 сая жуулчин байна. Үүнээс нэг сая жуулчин авах боломжтой юу гэдэг тоон дээр л бид ажиллаж байна" гэдгийг хэлж байсан удаатай.

Таны сурталчилгаа