Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар /2023.07.20/ нийслэл, 15 аймагт 29  удаагийн усны ослын тохиолдол бүртгэгдэж, 34 иргэн эндсэн байна. Үүний үүнээс 11 нь хүүхэд, 23 нь том хүн байна. Иймд ард иргэд та бүхэн үер, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. 

- Зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагариг болон бусад хөвөх хэрэгсэл ашиглахгүй байх,

- Хүүхдийг голын эрэг дагуу харгалзах хүнгүй явуулахгүй, тоглуулахгүй байх, 

- Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, 

- Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үед голын усанд орохгүй байх, 

- Дуу цахилгаантай аадар бороотой үед үер усны аюулаас сэргийлэх,

- Гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг анхааруулж байна. 

Таны сурталчилгаа