Үерийн ус зайлуулах хоолой, бетонон сувгийн MNS AASHTO M 86 M:2005 стандартыг 2005 онд баталсан байдаг. Энэхүү стандарт нь урсгал ус, үерийн усны зайлуулалт болон ус зайлуулах хоолойн бүтээцэд хэрэглэх хүчитгээгүй бетон хоолойд хамаарна.
Үерийн далангуудыг байрлуулах нь гол мөрний сав газарт оршин суух хот тосгоныг хамгаалах, далайн эрэг, усан замын зөрлөгийн өөрчлөлтийг бага байлгах, голын урсгалыг чиглүүлэх, голдирол өөрчлөх, голын урсгалын хурдыг тохируулах, чиглүүлэх чухал үүрэгтэй юм. Мөн газрын гадаргын хотгор гүдгэрийг тохиромжтой налуутай трассын дагуу даван туулахын тулд засмал болон сайжруулсан авто замын дор даланг барьж ашигладаг.
Далан нь бат бөх шороон байгууламж байх ёстой. Харин гэнэтийн үерийн үед шуудаатай элсээр эхний бэхлэлтийг хийж улмаар өргөтгөн ул хөрсөөр хучиж тогтвортой даланг бий болгож болно.
Энэ техникийн шаардлагыг баримтлан үйлдвэрлэсэн хоолой нь гурван ангилалтай байна. Үүнд:
Ангилал I – Хүчитгээгүй бетон хоолой,
Ангилал II – Хүчитгээгүй бетон хоолой,
Ангилал III – Хүчитгээгүй бетон хоолой.
Далан нь сайтар бэхжсэн суурь дээр нягтруулгатай шороон овоолгоор баригдана. Суурь нь өргөн, хяраасаа доош конус хэлбэртэй /ихэвчлэн урвуу трапец/ байх ба их бие нь шороон боловч түр хүчитгэлийн элсэн уутнууд байна. Далангийн төсөл болон барилгын технологи нь инженерчлэлийн ур ухааныг нарийн шаарддаг. Усны хаалтын дээд ба доод налуу нь элэгдлээс хамгаалагдсан байх ёстой ба хамгийн тохиромжит арга нь тогтвортой налууг өгч үндэсэрхэг өвс тарих арга юм.
Жич: Стандартын шаардлага нь AASHTO M 86-ийн метрийн тооллын хувилбар юм. Энэ техникийн шаардлага нь зөвхөн үйлдвэрлэлийн болон үнэлгээний зориулалттай бөгөөд барилгын ажлын шаардлагыг, мөн талбай дээрх ачааллын хоорондын харьцаа ба хоолойн бат бэхийн ангиллыг тусгаагүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэвч туршлагаас үзэхэд эдгээр бүтээгдэхүүнүүдийн оновчтой гүйцэтгэл нь хоолойн ангилал, суурилуулалт болон хучилтын төрлийн зөв сонголт юм. Эдгээр байгууламж нь бүтээцийн шаардлагад тохирч байгаа эсэхийг анхаарах ёстой. Иймд талбайн нөхцөл байдал нь тухайн хоолойн ангилалтай тохирч байх ёстой бөгөөд барилгын хэсэг дэх шаардлагыг хангаж байх ёстойг бетон хоолойг худалдан авагч урьдчилан анхаарах ёстой аж.