Цаг үеийн мэдээ

Өнөөдөр дэлхий дээр чихрийн шижин өвчнөөр өвдсөн хүний тоо 347 саяд хүрээд байгаагаас Монголд 7000 нь байдаг гэсэн тоо баримт байдаг аж. Гэхдээ албан бус тоогоор манай улсад 60.000-80.000 өвчтөн байдаг гэж үзэж байна.

Жил бүр энэ өвчний улмаас 3,8 сая хүн хорвоог орхидог. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тал нь 40-59 насныхан.

Тус өвчний өвчлөл өндөртэй 10 орны долоо нь хөгжиж буй улс орнууд байдаг.

Ийм байдлаар цаашид үргэлжилбэл 2025 он гэхэд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 380 саяд хүрнэ гэсэн тооцоо бий.

Манай орны хувьд 2005 оны судалгаагаар 8.2 хувийн тархалттай байна.

Таны сурталчилгаа