Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчийг сонгох дээд чуулган болж байна. Чуулганы үеэр нэр дэвшигчид юу хэлэв.
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Бадамдоржийн Пунсалмаа:
Эрх чөлөө гэдэг дан ганц үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх бус хэт тэнцвэргүй байдлыг үгүй болгох явдал юм. Тэгш бус байдлыг өөрчлөхийн тулд Ардчилсан нам байгаа юм. Ардчилсан эмэгтэйчүүд түүчээлнэ.
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Батбаярын Жаргалан:
Өдөр ирэх тусам иргэдийн амьдрал нүдэн дээр уруйдан доройтож байна. Төр засагт итгэх иргэдийн итгэл алдарч байна.
Тиймд ардчилсан үнэт зүйлсийг хамгаалж, Ардчилсан намын эв нэгдлийг бэхжүүлэх бат итгэл үнэмшлээр нийгэмд бугшсан бусармаг үйлдлийн эсрэг ачааны хүндийг үүрч байгаа эмэгтэйчүүдтэйгээ хамтран тэмцэнэ.
"Би эрх чөлөөг дэмжсэн бүх хүний төлөө ажиллах болно"
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Нэмэхээгийн Одонгуа:
Бид эрх чөлөөт хувь хүн, бид өөрсдийн хүсэл тэмүүллээр зоригтой манлайллыг бий болгож чадна.
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Дэрэмийн Эрдэнэсувд:
Орон нутагт нэр дэвших эмэгтэйчүүдээ дэмжин ажиллана. Бидэнд туршлага байна. Эмэгтэйчүүд бид шийдвэр гаргах түвшинд манлайлах болно.
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Цоггэрэлийн Уянга:
Бид ялахыг хүсч байвал нийгэмтэйгээ ажиллах шаардлагатай. Эмэгтэйчүүд бид бие биедээ итгэж манлайллыг бий болгоцгооё!
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Домбонгийн Үүрийнтуяа:
Намын бүх түвшний удирдлагын багт 30%-д эмэгтэйчүүдийг ажиллуулна. Улс төрийн өрсөлдөх чадвар бүхий эмэгтэйчүүдийг бэлтгэж залуу, эмэгтэй манлайлагчдыг бий болгоно.
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Амгалангийн Адъяасүрэн:
Нийгмийн сүлжээгээр тулга тойрсон хэрүүл хийхийг улс төр гэдэггүй. Улс төрийн дайралт, гүтгэлгийг даваад гарах нь өмгөөлөх зориг, хамгаалах сэтгэлийг өгнө гэж бодож байна. Бүх нэр дэвшиж байгаа бүсгүйчүүддээ хамран ажиллах саналыг тавих болно. Бид энд өрсөлдөгч боловч бидний гол өрсөлдөгч ядуурал, өрийн дарамт, төрийн дарамт байна. Итгэл найдварыг бий болгоцгооё.