Наадамчдын өргөн чөлөөний автозамын эгнээ тусгаарлах хайсыг авч эхэлжээ. Ингэхдээ автобусны буудал, болон сургуулийн орчимд аюулгүй байдлыг хангах үүднээс шаардлагатай газруудад хайсыг үлдээх юм.
Мөн тухайн зам дээр хөдөлгөөн зохион байгуулалтын нарийвчилсан зураглалыг хийх үүргийг Улаанбаатар Хотын Ерөнхий менежер Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн Цагдаагийн Алба, Нийтийн тээврийн газарт өгөв.
Эгнээ тусгаарлах хайсыг 9 дүгээр сарын 5-ны өдрөөс хоёр талдаа тус бүр 6,3км-д байрлуулсан бөгөөд энэ хугацаанд нийтийн тээврээр зорчилтын тоо 8-10 хувиар, автобусны зорчилтын хурд 12,2-оос 17,4 болж өссөн. Харин автомашины зорчих тоон үзүүлэлт буураагүй байна. Дээрх хугацаанд хайс хашлага дайрсан зөрчил 12 удаа бүртгэгдсэн байна.
Жич: Буулгасан хайснууд хотод ашиглагдах юм.