Цаг үеийн мэдээ

2024 оны зургадугаар сарын 11-ний өдөр Т гэх иргэний цахим хаягаас мөнгө яаралтай зээлээч гэх мессеж хамаарал бүхий хүнд нь иржээ. Тухайн иргэн нягталж шалгалгүй 550 мянган төгрөг Хаан банкны данс руу нь шилжүүлэн залуулжээ. Энэ хэрэгт иргэн С-ийг холбогдуулан шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

Энэ мэт байдлаар иргэд залилуулах тохиолдол их байгаа тул та бүхэн сэрэмжтэй байж, хэн нэгнээс мөнгө зээлээч гэх утгатай мессеж ирвэл баталгаажуулахыг анхааруулж байна. 

Таны сурталчилгаа