Цаг үеийн мэдээ

Монгол Улсын засгийн газар, Францын “Орано майнинг САС” компани хооронд хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилсан нөхцөлийг Франц улсад тохирч, гарын үсэг зурсан. Тус протоколын дагуу өөрчилж, шинэчилсэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслөө Орано майнинг компани манай ажлын хэсэгт хүлээлгэн өглөө. Улмаар ажлын хэсэг хуралдаж ажлын төлөвлөгөө, дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн, тэдгээрийн ажиллах үндсэн чиглэл удирдамж зэргийг хэлэлцлээ.

Засгийн газраас Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд нийцсэн, үр ашигтай байх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Таны сурталчилгаа