Цаг үеийн мэдээ

Автобусны боссуудын нэг Г.Төмөрбаатар Америк руу одсон Ч.Сайханбилэгт 2,8 сая доллар илгээсэн гэх асуудал өнгөрсөн 7 хоногийн дуулиан байлаа. Алга болсон экс Ерөнхий сайдад 10 тэрбум төгрөг шилжүүлэх ямар өр төлбөр, ямар том эрх ашиг байна вэ? Үс зүсээ өөрчилж гоёх нь хүний эрх, харин үүний цаадах үнэн төрх нь юу вэ? 

Готовын Төмөрбаатар 2012-2013 онд “Автобус-1”, 2016-2020 онд “Зорчигч тээврийн нэгтгэл” компанийн захирал байсан. Зам бүхэн Ром руу хөтөлнө гэдэг шиг асуудал бүхэн автобус руу зааж байна гэсэн үг. Автобусанд суудаг иргэн биш, автобусан дээр суусан захирал Г.Төмөрбаатартай “Дэлхийн шилдэг харилцаа” гэх жигтэй содон нэртэй ТББ хамтран эзэмшдэг, Удирдах зөвлөлийнх нь дарга Ч.Отгонжаргал гэдэг хүн байдаг юм байна.

Ч.Отгонжаргалын “Эринмонгол интернэшнл девелопмент” ХХК энэ оны 1-р сарын 16-нд явагдсан Daewoo bus BS 106 буюу   солонгос автобуснуудад сэлбэг хэрэгсэл нийлүүлэх 1 тэрбум 144 сая төгрөгийн тендер авчээ. Тэр бүү хэл Г.Төмөрбаатарын захирлаар нь ажиллаж байсан “Зорчигч тээврийн нэгтгэл”-д дундаа нэг ТББ-тай Ч.Отгонжаргалынх нь  “Эрин интернэшнл девелопмент” ХХК 647 сая  919 мянган төгрөгийн автобусны дугуй зарсан байна. Старекс, Бонго машины 365,7 саяын, Урбан машины 166,8 сая төгрөгийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тендерүүдийг түүдэг компани юм байна. Оноосон нэртэйгээ адилхан “Дэлхийн шилдэг харилцаа” гэдэг чухам энэ байх. 

Авто бусын босс Г.Төмөрбаатар дээр нэмэгдэж, банк бусын босс, Ч.Сайханбилэгт доллар илгээдэг баримтууд сөхөгдлөө. Эхнэрээ зодоод, цагдаа нарт хахууль өгч, зураг, нотлох баримтууд устгуулаад араасаа чирч, 3 жил аваад, саяхан магадлангаар суллагдсан “Нэткапитал” ББСБ-ын эзэн Д.Сүндий ч Америк руу зөвхөн энэ онд 720 сая төгрөг шилжүүлжээ. Д.Сүндий аавынд сууж байхад ч, Ч.Сайханбилэг Америктаа л байж байхад ч Американ Экспресс картад нь 205 мянган доллар хийсэн байна. 57 мянган долларыг нь Pynery Country Cliub гольф тоглох тусгай таксанд төлсөн байна. Ингэхэд 200 сая төгрөгөөр гольф тоглоод явж байгаа хүнийг эрэн сурвалжлагдаж байгаа гэх үү, эрхээр хатаж байгаа гэх үү?   

Таны сурталчилгаа