Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн А0101 Улаанбаатар-Чойр чиглэлийн автозам /аймгийн төвөөс урд зүгт 37 км, сумын төвөөс зүүн урд 15 км/-д Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин /5 зорчигчтой/ эвдэрч, зорчих боломжгүй болсон даараад байна гэсэн дуудлагыг 11 сарын 20-ны өдрийн 05:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж иргэн Б-ийн “Тоёота приус-30” загварын суудлын автомашинд зорчиж явсан осгох эрсдэлтэй байсан 5 иргэнийг Сүмбэр сумын төвд аюулгүй газарт авч ирж тусламж үзүүлсэн байна.