Цаг үеийн мэдээ

ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нитийн аюулгүй байдлыг хангах  албаны Эргүүл хамгаалалтын газрын Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ганбаатарын Баярхүү нь мэргэжлийн боксын “Азийн бүсийн аварга” боллоо.  

Тэрээр Хятадын тамирчин Е.Нурланбектай "WBA Asia Super Champion" бүсийн төлөө энэ оны 10 дугаар сарын 14-ний өдөр тулалдаж ялснаар “Азийн бүсийн аварга”-ын эзнээр тодорсон юм. 

ОУХМ Г.Баярхүү энэ сарын 11 дүгээр сарын 16-ны өдөр эх орондоо ирсэн бөгөөд 2023.11.20-ны өдөр албаны дарга, хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайханд амжилтынхаа талаар илтгэлээ.

Түүнчлэн өнгөрөгч 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан БНСУ-ын мэргэжлийн боксын аварга шалгаруулах тэмцээний аварга болж байсан билээ.  

 

Таны сурталчилгаа