Баянзүрх дүүрэгт Түргэн тусламжийн дуудлагаар очсон эмч рүү дуудлага өгсөн айлын хүн согтуу хоёр гартаа хутга барьж дайрсан хэрэг гарчээ. Эмч амь гарахын тулд цонхоор үсэрч, баруун хөлөө хугалсан байна. Энэ талаар Нийслэлийн түргэн тусламжийн санал гомдол хариуцсан хэлтсээс тодрууллаа.
-БЗД-т дуудлагаар очсон эмч цонхоор үсэрч баруун хөлөө хугалсан гэх мэдээлэл байна. Энэ талаар танайд бүртгэгдсэн мэдээлэл байгаа болов уу?
-Тийм зүйл болсон.
-Тухайн эмчийн биеийн байдал одоо ямар байгаа вэ?
-Баруун хөл нь хугарсан. Ажлаа хийж яваад гэмтсэн болохоор одоо акттай байгаа. Яг нарийн учрыг нь мэдэхгүй байна. Гэхдээ ийм үйл явдал болсон нь үнэн.
-Гурван давхраас үсэрсэн гэдэг мэдээлэл байна. Үнэн болов уу?
-Нэг давхрын айл байсан. Түүнээс олон давхар байсан бол тэр хүн тэндээс юу гэж үсрэх вэ дээ. Бүр баларсан юм болно шүү дээ. Тухайн иргэн согтуу байсныг бид мэдэхгүй. Эмчтэйгээ биечилж уулзаагүй байна. Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа асуудал. Өөрийн биеэр хараагүй болохоор согтуу байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч л байсан хутга гаргаж ирээд эмч рүү дайрсан нь үнэн.
-Дуудлагаар очсон эмч нар иймэрхүү байдлаар халдлагад хэр өртдөг вэ?
-Ийм тохиолдол бараг анх удаа гарч байна. Хэл амаар доромжлох, гар хүрэх тохиолдлууд мэр сэр гардаг. Тиймээс бид эмч нараа жолоочидтой нь хамт айл руу оруулдаг. Шөнө оройн цагаар хаяг байршил тодорхойгүй газар очно. Эмч нар гэж дандаа жаахан жаахан охид эмэгтэйчүүд байгаа шүү дээ.
-Тухайн эмчийг эрэгтэй эмч байсан гэсэн?
-Тийм эрэгтэй эмч.
-Одоо тухайн эмч эмнэлэгт байгаа юу?
-Эмнэлгээс гараад гипстэй гэрээр эмчилгээ үргэлжилж байгаа.
С.ОТГОНБАЯР
2024-01-02
Balai sogtuu soliotoi yumnuudiig niigmees zailuulval taarna
Zochin
2024-01-02
Teneg yumnuudig ustaga.Хүмүүс их оюун ухааны хомсдолтой болжээ.Хүний төлөө амьдарч байгаа юм шиг хөгшин залуугүй төр засгаа муулж доромжлоод л мөнгө нэхэх юм.санаа муу бол заяа муу.
ЗОЧИН
2024-01-02
ОРКЛАНД БОЛЖ ДУУСЛАА Л ДАА.
2024-01-03
Туслах гэж ирж байхад.сэтгэцтэй хүн бол цагдаагийн албатай хамт түргэн очих хэрэгтэй
1111
2024-01-03
одоо ч эмч хийх хүн олдохгүй л болох нь дээ.Энэ эмч нар луу дайрч доромжилдог, дээрэлхдэг хүмүүс хэдэн жилийн дараа гуйгаад ч үзэх хүнгүй болсон үедээ өөрөө өөрийгөө эмчилээрэй. Эмч нар ажлаас шантардаггүй, та нарын балиар хэл амнаас шантардаг юм шүү.
зочин
2024-01-03
энэ хүмүүс хэний өмнөөс амьдраад байгаа юм.ардчилал гэдгийг нийтдээ анархизм болгочихсон ухамсар дорой юмнууд .
Зочин
2024-01-03
Сэтгэцийн өвчтэй хүмүүс их болжээ монголд ж нь бурханы хүү,юмжирдулам япон даруулганы гэж алдаршсан эмгэн гэх мэт энэ тэнэгүүд бас өөрт нь туслахаар ирж бгаа эмчээ яаж ч мэднэ шүү өдөр өнжихгүй ямарч хэрэггүй лайв хийж хүүхэд залуучуудад ёс зүйгүй ухамсаргүй доройгоо харуулсан хоосон толгойнууд юу ярьж хэлж бгаагаа мэдэхгүй нийгмийн шаарууд их болжээ яанаа