Цаг үеийн мэдээ

“Арвайхээр тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ нь 36 тонн хуванцраар 3600 ширхэг шон хийж, тарьсан модны хашаа, хашлаганд ашиглаж байна.

Тус байгууллагаас 2021 онд хаягдал хуванцар дахин боловсруулах үйлдвэр барьсан бөгөөд  2022 онд аймгийн төвийн хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах МОН-9206 төслийн хүрээнд 45 сая төгрөгийн санхүүжилтээр хуванцар бутлагч машин авч, хатуу хуванцрыг хайлуулан хашааны шон, замын хашлага, бохирын кальцо зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ.

Уг ажилд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 18 сая төгрөгийн санхүүжилт олгосон бол орон нутгийн төсвийн хөрөнгөөр нягтруулах пресслэгч төхөөрөмж, ангилан ялгах хогийн сав нийлүүлж  дэмжлэг үзүүлсэн байна. 

Хаа сайгүй хаягдаж, байгаль орчинд хохирол учруулж байдаг хуванцар сав, хог хаягдлыг дахин ашиглаж, эдийн засагт хэмнэлттэй хэр нь хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох жишээ энэ юм.

Таны сурталчилгаа